Moringa Leaf Powder
Олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидант болон бусад шим тэжээлээр баялаг моринга бол олон зуун жилийн турш энэтхэгийн аюурведийн салшгүй хэсэг байсаар ирсэн эртний мод юм.
Органик Веда нь Өмнөд Энэтхэгийн уугуул баруун гатын хөрсөнд органик байдлаар ургадаг Моринга Олейферагийн уламжлалт сортыг ашигладаг.
Манай моринга модны навчны нунтаг нь цэвэр байгалийн гаралтай бөгөөд элдэв хиймэл нэмэлт, өнгө оруулагч, хортой бодис ашигладаггүй болно.
Моринга модны шинэхэн, шим тэжээллэг чанарыг нь хадгалахын тулд зөөлөн бага температурт хатаадаг
Сүүн бүтээгдэхүүн-Шар буурцаг-Улаан буудай- Эрдэнэ шиш-Хиймэл амт оруулагч бодис-Цавуулаг- Өнгө хиймэл амт оруулагч- Хадгалах, нөөшлөгч бодис-Синтетик шим тэжээл-Цардуул- Дүүргэгч агуулаагүй
Яагаад Moringa leaf powder өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй вэ?
Учир нь моринга нь:
Моринга навчны нунтагт агуулагдах шим тэжээлийг бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулбал:
Өдөр бүр моринга цай болон моринга навчны нунтагийг хэрэглэхийн ач тус:
Жин тогтворжуулна:
- Шим тэжээлээр баялаг моринганы навч нь бодисын солилцоог сайжруулж, илчлэгийг шатааж, цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлж, хоол боловсруулалтыг сайжруулж, энергийн түвшинг нэмэгдүүлнэ. Тиймээс Морингаг хоолны дэглэмтэйгээ хослуулан өдөр бүр хэрэглэх нь биеийн жингээ бууруулахад маш үр дүнтэй.
Үрэвслийн эсрэг:
- Моринга навч нь үрэвслийн эсрэг гэдгээрээ алдартай бөгөөд биеийн бүхий л эд, эсийн үрэвслийг багасгах, өвдөлт, архаг өвчин, үе мөчний эмгэг, тулай, ходоод, толгой өвдөх, халуурах зэрэгт уухад нэн тустай. Энэ нь морингаг олон оронд " бүхнийг анагаагч" гэж үздэг шалтгаануудын нэг юм.
Антиоксидантаар баялаг:
- Моринга модны навч нь чөлөөт радикалуудтай тэмцэж, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Эрдэмтэд моринга модны навч нь 46 төрлийн байгалийн антиоксидантыг агуулдаг гэж үздэг. Эдгээр био идэвхит нэгдлүүд нь биеийн эд, эсийг тэтгэж, нөхөн сэргээдэг.
Арьс арчилгаа:
- Витамин С, биофлавонойдын өндөр агууламжтай моринга навч нь арьсанд маш сайн тэжээл өгдөг. Моринга навч нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсанд чийгшил өгч үрчлээ үүсэхээс хамгаалж, хөгшрөлтийн эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг. Моринганы үрэвслийн эсрэг шинж чанар нь батгатай тэмцэхэд тустай.
Дархлаа дэмжинэ:
- Дээд зэргийн антиоксидантын агууламжтай моринга навч нь дархлаа дэмжиж, ханиад томуунаас сэргийлнэ.
Эдгэрэлтийг түргэсгэнэ:
- Моринга навчинд агуулагдах Витамин С нь дархлааг сайжруулахаас гадна бие махбодид шинэ эд эсүүд бий болох, нөхөн төлжүүлэхэд тустай. Нэн ялангуяа гэмтэл бэртэл, аливаа өвчин эмгэгтэй хүмүүст эдгэрэх, тэнхрэх үйл явцыг түргэсгэж өгдөг.
Чихрийн шижин өвчнийг хянахад:
- Моринганы навч нь сахарын болон холесрины түвшинг бууруулдаг бөгөөд энэ нь чихрийн шижин өвчинтэй болон чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлт бүлгийн хүмүүст нэн чухал.
Сэтгэл санааны хямрал болон мигрен өвчний үед:
- Моринганы навч нь өвдөлтийг мэдрэх, сэтгэл хөдлөлийг зохицуулагч гол хүчин зүйл болох серотонин, дофамины түвшинг тэнцвэржүүлдэг тул сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй. 2012 оны судалгаагаар моринга нь мигрень, толгойн архаг өвдөлтийг намдаах үйлчилгээтэй нь батлагдсан.
Хоол боловсруулалтыг сайжруулна:
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй моринганы навч нь ходоод гэдэсний хямралыг тайвшруулж, өтгөн хаталтыг зогсооно
Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ:
- Калийн агууламж өндөртэй моринганы навч нь цусны даралтыг бууруулахад нэн тустай.
Тархины цусан хангамж сайжруулна:
- Моринганы навчинд агуулагдах антиоксидантууд болон бусад тархи мэдрэлийн системийг хамгаалдаг амин дэм, эрдэс бодис, шим тэжээлүүд нь тархины цусан хангамжийг сайжруулж, ой санамж, ой тогтоолтод сайн үр нөлөө үзүүлнэ.
Даавар тэнцвэржүүлнэ:
- Антиоксидантаар баялаг моринганы навч нь дааврыг зохицуулахад нэн тустай бөгөөд цэвэршилт болон цэвэршилтийн дараах үеийн дааврын тэнцвэргүй байдлын хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд тустай
Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана:
- Өдөр бүр моринга уух нь сарын тэмдгийн мөчлөгийн үед дотор муухайрах, гэдэс дүүрэх, сэтгэл санааны өөрчлөлт, мигрень зэргийг намдаахад тустай
Энерги, эрч хүчийг нэмэгдүүлнэ:
- Моринга нь кофейны агууламжгүй бөгөөд өдрийн турш танд энерги, эрч хүчийг бэлэглэх болно.
Нян, болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ:
- Моринга нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бөгөөд идээ буглаа, арьсны халдварт өвчин, хоол боловсруулах эрхтний нийтлэг асуудал, цусан дахь бохирдол, шээсний замын өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхэд тустай
Элэгний үйл ажиллагааг дэмжинэ:
- Полифенол антиоксидантаар баялаг моринга нь биеийн эд эсийг нөхөн төлжүүлж, элэгний үйл ажиллагааг дэмждэг.
Үс эрүүлжүүлнэ:
- Моринга нь бүхий л шаардлагатай амин хүчил болох төмөр, витамин С, В... болон уургаар баялаг бөгөөд эдгээр шим тэжээл нь үсний ургалтыг дэмжиж, үс хуурайших, хагтахаас сэргийлнэ.
Орц найрлага:
- Моринганы навч
Хэрэглэх заавар:
2,5 гр (1/2 ц/х) моринга модны навчны нунтагыг 200-250мл бүлээн ус, сүү, смүүти болон тараг, салат, хоол ундандаа сайтар хутгаж, найруулан өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.
Хориглох заалт:
Орц найрлагаас харшлах бол хориглоно
Хэмжээ: 200гр