Moringa Oil
100% USDA органик болон ЕХ-ийн органик гэрчилгээгээр баталгаажсан Энэтхэг улсын Органик Веда брэндийн дээд зэргийн чанартай Моринга тос нь ахуйн болон хүрээлэн буй орчны нөлөөллөөс үүдэлтэй арьс, үс, хумсанд үзүүлэх хор хөнөөлийг бууруулж, арьс, үс, хумсыг шаардлагатай тэжээлээр хангана. Мөн моринга тос нь үрэвсэл, нян, бактерийн эсрэг шинж чанараараа алдартай бөгөөд олон зууны туршид моринганы үрийн тосыг элдэв шарх, сорви, тууралт, яр, шарх, батга зэрэгт өргөнөөр ашигласаар иржээ.
Моринга тос нь омега 7 болох палмитолын тосон хүчил(palmitoleic), омега 9 болох олеийн тосон хүчил (oleic acid), омега 6 болох линолын тосон хүчил (linoleic acid), ханаагүй тосон хүчил зэрэг чийгшүүлэгч тэжээлээр баялаг бөгөөд арьс, үс, хумсанд ээлтэй олон төрлийн витаминыг өөртөө агуулдаг. Мөн моринга тосонд агуулагдах Е витамин нь үрэвслийн эсрэг арьс, үс хумсыг бэхжүүлж, нөхөн төлжүүлнэ.
Моринга тосонд агуулахгүй антиоксидантууд нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, арсны эд эс гэмтэх, хялгасан болон гүн үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
Олеийн тосон хүчлээр баялаг Моринга тос нь арьсыг маш сайн чийгжүүлж, хугарамтгай, өнгөө алдсан үсэнд тэжээл өгч бат бөх болгоно.
Бүх төрлийн арьсанд тохиромжтойгоос гадна экзем, псориаз, батгашилттай, хуурай, тослог ихтэй, арьсны бүтцэд өөрчлөлт орсон зэрэг арьсанд тустай.
Гэмтсэн, хугарсан, халзарсан, шим тэжээл дутагдсан, өнгөө алдсан үсийг шаардлагатай шим тэжээлээр хангана.
Гэмтсэн, хугарамтгай, хэт нимгэрсэн хумсанд тэжээл өгч бат бөх болгоно
Батганы үрэвслийг бууруулж, батганаас үүдэлтэй нөсөө, толбо үүсэхээс сэргийлнэ.
Ач тус:
* Хүчтэй антиоксидантаар баялаг тул арьсыг элдэв төрлийн бохирдол, үрэвслээс хамгааалж, сэвх, нөсөө, толбо үүсэхээс сэргийлнэ;
* Үрчлээ үүсэхээс сэргийлнэ;
* Цусны эргэлтийг сайжруулж, арьсны эсүүдэд тэжээл өгнө;
* Арьсны эд эсийг нөхөн сэргээнэ;
* Нарны нөлөөллөөс хамгаална;
* Батга, хар толбо үүсэхээс сэргийлнэ;
* Үрэвсэл болон нянгийн эсрэг үйлчилгээтэй
* Коллагены нийлэгжилтийг дэмжинэ;
* Арьсыг гүн чийгшүүлнэ;
* Үс, хуйханд тэжээл өгч үсийг өтгөрүүлнэ;
* Хумсыг бат бөх болгоно
Хэмжээ: 100ml